| 本文核心语法:连接副动词后缀-ж/-ч,它用于连接两个或多个并列的动作,表示动作连续发生或同时进行,是构建长句和叙述复杂流程的关键。 |
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.04.07/ Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат тэргүүтэй яамны удирдлагууд болон Сангийн яамны удирдлагуудын хүлээн авч уулзаж, санал солилцлоо.第一副总理兼经济发展部部长扎丹巴·恩赫巴亚尔今天(2026年4月7日)在蒙古国总理下达的任务范围内,接见了以食品农牧业与轻工业部部长查干呼·伊德尔巴特为首的该部领导层及财政部领导层并交换了意见。
Уулзалтын үеэр Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдал нь дэлхийн зах зээл, тэр дундаа шатахуун, хүнсний үнэ, нийлүүлэлтийн сүлжээнд үзүүлж болзошгүй нөлөөллийн талаар мэдээлэл өгч, Монгол Улсын эдийн засагт үүсэх эрсдэлийг бууруулах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.
会谈期间,第一副总理扎丹巴·恩赫巴亚尔通报了中东地区局势对全球市场,特别是对燃料、食品价格及供应链可能产生的影响,并强调有必要重点关注并开展降低蒙古国经济风险的工作。
Мөн тэрбээр:
他同时还表示:
Хөдөө аж ахуйн салбарын 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Евразийн зах зээлд гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх,
要加快将农牧业领域的367种商品推向欧亚市场的准备工作,
Малын гоц халдварт өвчний тархалтыг бууруулахад онцгойлон анхаарах,
要特别关注降低牲畜烈性传染病的传播,
Хаврын тариалалтын ид үеэр тариаланчдад нэмэгдсэн өртөггүй нөхцөлөөр дизель түлш нийлүүлэх ажлыг хэрэгжүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.
并就春播高峰期向农户供应免征增值税柴油的工作表达了立场。
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнгөрөгч онд газар тариалангийн бүс нутгийг хамарсан гангийн улмаас тариаланчдын үйлдвэрлэлд хүндрэл үүсэж, төлөвлөгөө тасалдах, зээлийн эргэн төлөлт доголдох нөхцөл бүрдсэн талаар танилцуулж, Засгийн газрын зүгээс бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг уламжилсан юм.
食品农牧业与轻工业部部长查干呼·伊德尔巴特介绍了去年由于波及种植业地区的旱情导致农户生产出现困难、计划中断及贷款偿还出现违约的情况,并转达了政府需提供政策和财务支持的必要性。
Түүнчлэн махны экспорт хэвийн үргэлжилж байгаа хэдий ч малын гоц халдварт өвчний тархалт буурахгүй байгаа нь салбарын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй тул энэ чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг дурдлаа.
此外他提到,尽管肉类出口维持正常,但牲畜烈性传染病的传播并未减少,这可能对该行业的稳定发展产生不利影响,因此需要对此给予特别关注。
Уулзалтын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг Евразийн зах зээлд нийлүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн талаар мэдээлэл өгч, Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс бодлогын болон зохицуулалтын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүссэн юм.
在会谈框架内,他通报了向欧亚市场供应农牧业产品的准备工作已启动,并请求经济发展部在政策和协调方面提供支持并开展合作。
Талууд цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, эдийн засгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, экспортын боломжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр санал нэгдлээ.
双方商定今后将加强部门间的协调,并在预防经济困难、增加出口机会及保障农牧业生产稳定性方面积极开展合作。
声明:欢迎读者监督,如翻译有误请留言纠正!