| 本文核心语法:动词将来时后缀-х-与使役或指令动词的搭配。在新闻报道中,这种结构常用于上级向下级传达行政指令或规定任务期限,体现了政府决策的严肃性和执行的强制力。 |
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн зүүн бүсийн иргэдийг эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсний ногоогоор хангах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх ач холбогдол бүхий төслийг дахин сунгасан гэрээний хугацаанд буюу тавдугаар сарын 20 гэхэд дуусгахыг үүрэг болгов.
食品农业与轻工业部长玛·巴达木苏伦责令,在再次延长的合同期限内,即5月20日之前,必须完成旨在为东部地区公民提供本土种植的健康蔬菜以及发展灌溉农业的重要项目。
ХХААХҮ-ийн сад Хэнтий аймагт ажиллаж, Хэрлэн сумын ногоочин, тариаланч, аймаг орон нутгийн удирдлага, Дулааны талын 700 га-гийн услалтын системийн төслийн нэгж, гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзсаныг тус яам мэдээллээ.
据该部消息,食品农业与轻工业部长在肯特省工作期间,会见了赫尔伦苏木的菜农和农户、省及地方领导、杜拉恩塔拉700公顷灌溉系统项目单位以及施工单位的代表。
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн уулзалтад оролцогчдын мэдээлэлтэй танилцсаны дараа “Жинсийн орой” ХХК-ийн удирдлагад гэрээний хугацааг дахин сунгахгүй гэдгийг сануулав.
食品农业与轻工业部长玛·巴达木苏伦在了解与会者汇报的信息后,向金斯奥罗伊有限责任公司的领导层发出提醒,明确表示合同期限将不再延长。
Цаашид услалтын системийг сум, орон нутаг хариуцаж бүрэн хүчин чадлаар нь ашиглах, орон нутгаас хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, үйлчилгээний төлбөр, ашиглалтын зардлыг журмын дагуу батлуулах, төсөл хэрэгжүүлэх нэгж сум, иргэд тулгарч буй асуудлыг хамтран шийдэж ажиллахыг албаныханд чиглэл болгожээ.
他指示相关官员,今后由苏木及地方负责灌溉系统并确保其满负荷运行,详细制定地方实施的工作计划,按程序批准服务费和运行成本,并要求项目实施单位、苏木及公民通力合作解决面临的问题。
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус төслийн барилга угсралтын явцтай танилцаж, хариуцлагагүй ажиллаж буй гүйцэтгэгч компанид хатуу шаардлага тавьж, хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлж, төслийг яаралтай ашиглалтад оруулахыг үүрэг болгож байв.
他去年一月在肯特省工作期间,曾实地考察该项目的建筑安装进展,对工作不负责任的施工单位提出了严厉要求,表示将采取包括列入黑名单在内的惩戒措施,并曾责令加快进度使项目尽快投入运营。
Төслийг хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд, Хэнтий аймгийн Засаг дарга нар 2025 оны зургадугаар сард хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
为了实施该项目,食品农业与轻工业部长与肯特省省长于2025年6月签署了合作协议。